• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 11
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

    Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

    Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

    Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

    Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ

  • Улс төр
    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Дорны их математикч, одон оронч Шарайн Мянгат

by
2018-03-30 09:18
in Түүх, уламжлал, Үндэстэн
46
Дорны их математикч, одон оронч Шарайн Мянгат
SHARETWEET

Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний уламжлалтай бөгөөд Архангай аймгийн Чулуутын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхэсүүдийн зураг 5 мянган жилийн өмнө дүрэслэгдсэн байдаг. Монголын ард түмэн өвөг дээдэс, удмаасаа ухаантан мэргэд олныг төрүүлжээ. Агуу их эрдэмтэн Авиценна угтаа хүннү удмын хүн, сод математикч Улугбек доголон Төмөр хааны ач байсан, алдарт математикч, гарамгай усан техникч М.И.Сердюков буюу Эмгэний Борной нар нь жинхэнэ монгол хүн байв. Ингэж монголчууд бусад ард түмний ээгэн адил хүн төрөлхтний соёлын санд өөрийн хувь нэмрийг оруулж, олон мянган жилийн ажиглалт туршлагадаа тулгуурлан төрөл бүрийн эрдэм ухааны үлэмж сан хөмрөг хуримтлуулжээ. Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлтийг од гаригийн хөдөлгөөнтэй холбон ажиглаж, ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн нь монголчуудын төрөлхийн шинжих цогц нэгэн баримт юм. Улсын хаад жишээлбэл Мөнх хаан ч од зүйн ба хэмжил зүйн ухааны чамгүй мэдлэгтэн байсан ба 1256 оны үед тригонометрийг од зүйгээс салган, бие даасан ухаан болгосон “Гүйцэд дөрвөн тал” номыг монголчууд туурвисан нь европ дахинд тригонометрийн үндсийг тавьсан Региомонтагаас 200 орчим жилийн өмнө орос хэлэнд орчуулагджээ. Монголчууд од зүйг ихэд сонирхон хөгжүүлж байсан баримт нь 1428 онд Самарканд хотын орчим од зүйн судлах оргил, 1779 онд Өргөөд од зүйн судлах тусгай сургууль байгуулж байсан явдал зэргээс харахад тодорхой. 13-р зуунаас бидний өвөг дээдэс газар дэлхийгээ бөөрөнхий хэмээн лавтай хүлээн зөвшөөрч байсан төдийгүй 7/10 хувь нь ус, үлдэх 3 хувийг нь хуурай газар эзэлдэг гэж үзэж байсан нь мэдлэгийн өндөр төвшинд хүрсэн байсныг илтгэнэ. Ийнхүү монголчуудын математик сэтгэлгээг өндөр төвшинд хүргэсэн алдартай эрдэмтдийн нэгэн төлөөлөгч бол Шарайн Мянгат юмаа.

Манж чин улсын хориннэгдүгээр он буюу халхын дөрвөн аймгийн ноёд Долнуурын чуулган дээр чин улсад даган ороод ганц жилийн нүүр үзэж амжаагүй байсан 1692 оны орчим тэр үеийн цахар найман хошууны нэг одоогийн өвөрмонголын Шилийн гол аймгийн нутагт эхээс мэндэлж, хөдсөн өлгийд боолгосон бяцхан амьтны дуудах нэрийг лам багш Мянгат хэмээн чихэнд шивнэж, харин дуурсах нэрийг дорнын их тооч, одон зурхайч Мянгат хэмээн түүний гайхамшигт нээлт бүтээлүүд дэлхийн чихэнд мөнхлөн шивнэснээс хойш гурван зуун элээжээ. Ухааны одонд төрсөн их хүмүүс намтар цадигаа бичиж суудаггүй, хийж бүтээхээ урьтал болгодог жамаар түүний агуу бүтээлүүд нь мөнхөрсөн хэдий ч түүх намтрынх нь хувьд баримт сэлт ховор юм. Математикийн шинжлэх ухаанд ийнхүү монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн суутан Шарайн Мянгат /1685-1770/ тухайн цаг үеийн монголын нутгийн төв хэсэгт манжийн булаан эзлэгчдийн түрэмгийллээр өвөрмонголын цахарын Шулуун Цагаан хошуунд нүүн очиж суурьшсан монгол үндэстэн байв.

Бага балчир наснаасаа Мянгатын авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэдээс “Математик сурах тэнхим”-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайнаар төгсөөд, улмаар хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орны явдлыг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ. Ямар ч атугай манжийн хааны ордны дэргэдэх “Тоон ухаан сурах газар”-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан холдсоор их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ. Тухайлан цаг улирлын тооны бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ. Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хаан ширээнээ дараалан заларсан гурван хаан болох Энх Амгалан хааны үед арваад жил, Найралт төв хааны үед арван хоёр жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг гучаад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна. Их Мянгат Чин гүрний үед манжийн хааны албанд зүтгэж байсан нь нэг хэрэг, харин энэ ялдамд орчин цагийн математикийн ухаанд жинтэй хувь нэмэр болох гайхамшигт бүтээл туурвиж, одон зурхайг хөгжүүлж, улмаар газрын зураг хэмжих тооцооны нарийн арга боловсруулан хэрэглэж байсан нь өнөөгийн шинжлэх ухааны түвшинтэй жишихүйц байгаа нь түүний агуу том эрдэмтэн болохын хөдлөшгүй нотолгоо юмаа.

Мянгатын математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхий дахины ач холбогдолтой болсоныг судлаачид үнэлсэн байдаг. Ялангуяа 1712 онд түүний зохиосон “Математикийн хуулийн нарийн хуримтлал” бүтээлд тоог олох хялбар арга, мөн тригонометрийн ба тригонометрийн урвуу функцүүдийг зэрэгт цуваанд задлах аргачлал, пифагорын теором, хавтгайн ба огторгуйн геометрийн сургаал, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүүрэн багтаасан нийт 53 боть бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг. Их Мянгатын энэхүү бүтээлийн ачаар хятад, япон зэрэг азийн орнуудад логарифмын сургаал нэвтрэн тархсан гэж үнэлэгддэг билээ. Түүний бүтээлүүдээр өрнө дахины математикийн ололт амжилт дорно дахинд зохих “хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг. Н. Коперникийн нар төвт сургаалыг талархан авч, дорно дахины сонорт анхлан хүргэсэн соён гийгүүлэгч хүн нь Мянгат болохыг түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байна. Тухайлбал, Мянгатын бүтээл туурвилд ертөнцийг үзэх үзэл нь туссан байдаг нэг онцлогтой. Үүнд онцолвол “Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог” гэсэн Н.Коперникийн сургаалыг зохиолдоо бүтээлчээр хэрэглэж энэ тухай “Цаг улирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан нь” гэдэг алдарт бүтээлдээ, …. нарны хэлбийлтээс нартай дэлхий ойртсоноор нэг жил болно. Нарыг сар халхлахад сар хиртэнэ, нар сар хоёр өөд өөдөөсөө харах үед дундуур нь дэлхий ороход сар хиртэнэ. Дэлхий нь өндгөн хэлбэртэй, зууван дугуй, хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн… гэж нар сарны хиртэлт, манай гаригийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн нь орчин үеийн ойлголттой таарч байгаа юм.

Хожим их эрдэмтэн Мянгатын хүү болоод шавь нар иь ухаант эцэг, билгүүн ухаанд газарчлах номт мэргэн багшийнхаа захиас гэрээсийг биелүүлж, түүний бүтээлүүдийг нэгтгэн “Тойргийн нийт хэмжээний дөт арга” хэмээн нэрийдсэн бүтээлийг нь гаргажээ. Судлаач мэргэдийн үнэлснээр дорнын гайхамшигт математикчийн тэр үеийн математик сэтгэлгээ дэндүү хол тасарсан байв. Тригонометрийн зэрэгт цувааны дэлгэмэл илэрхийллийн ёсөн томьёог их Мянгат 250 гаруй жилийн өмнө гаргажээ. “Нумын уртаас ерөнхий хөвчийг олох”, “Нумын уртаас сумыг олох”, “Ерөнхий хөвчөөс нумын уртыг олох” зэрэг томьёонуудыг гарган батлахдаа тригонометрийн хувиргалтын аргаар бодлогын явцийг хялбарчлах аргыг анх хэрэглэсэн байна. Энэ бол өрнө дахинд ч тухайн үед нээгдээгүй, хэрэглэж байгаагүй арга байв. Түүний хөвчийн функцын төгсгөлгүй цувааны задаргаа, дэлгэмэл илэрхийллийг гаргасан шийдэл, улмаар түүнийг тооцоолон бодсон нь үнэхээр гайхамшигтай гэдгийг орчин цагийн эрдэмтэд тогтоожээ. Хөвчийн функцын хязгааргүй алслагдах тоон утгыг бодож, Их асрахуй буюу 52 оронтой тоо гаргаж байсныг өнөө цагийн хүчирхэг компьютероор бодуулснаас зөрөхгүй байгаад бишрэхгүй хэн байх билээ. Математик хэсэглэлийн онолд чухал байр эзэлдэг каталон тоог 18 дугаар зууны дунд хирд өрнийн их математикчид нээснээр түүхэнд хадагдсан байх авч тэднээс хэдэн зууны өмнө дорнын эрдэмтэн их Мянгат ийнхүү нээсэн болохыг хятад японы судлаачид баталдаг байна.

“Нум хөвч болбоос хоёулаа эс адил төрөл буюу …. хэрэв төгсгөлгүй хуваахад хүрвээс   энэ нь ч бас нийлж болохгүй зүйл биш” гэсэн гайхамшигт дүгнэлт бол чухамдаа орчин үеийн дээд математикийн дифференциал, интеграл тооллын онолын тавилгаас хазайх юм байхгүй нь ил юм. Гарамгай математикч Леонерд Эйлер /1707-1783/, Брук Тейлор /1685-1731/, Жеймс Стирлинг /1692-1770/, Шарайд Мянгат /1692- 1764/ нар математикийн бүтээл нээлтээрээ нэг цаг үеийн, нэг зиндааны суутнууд байжээ. Харин математик одон орны ухааны ном сурах бичигт дорнын энэ их эрдэмтний нэр зохих байраа эзлээгүй нь нэн харамсалтай. Их Мянгат басхүү алдартай одон оронч байжээ. Тэрбээр орчин үеийн бөмбөрцөг одон орны бодлогуудыг бодох хөрс дэвсгэр нь болох бөмбөгөр гурвалжны тригонометрийг хөгжүүлж, дэлхийн хоногийн болон жилийн эргэлт, нар сарны явдал болоод хиртэлт, зун ба өвлийн туйлын цэг, хавар намрын өдрийн тэнцэл зэргийг маш нарийн тооцоолон бодож байсан зэрэг нь, түүний бүтээлээс тод харагдана. Тэрбээр газар хэмжих ухаан гаргуун эзэмшсэн тул Чин улсын нутаг дэвсгэр дээр шинжилгээний анги удирдан, хэмжилт судалгаа хийж, газрын зургийг нь нарийн тооцоолон гаргаж байв. Бөмбөгөр гурвалжны тригонометрийг мэддэг одон орончид бөмбөрцөг дэлхийн бөөрөнд хэмжээ хязгаартай нутаг дэвсгэрийг эзлэн орших Чин улсын газрын зураг хийх асуудал сахлын будаа байсан бизээ.

Ийнхүү их эрдэмтэн маань хагас зуун жил манжийн төрийн хаан ширээ дамжсан гурвын гурван хааны үед тэдний “Эрдэм ухааны хүрээлэн”-д алба хашихдаа “Цаг тогтоох үүсгэвэр” нэрийн доор “Зурхайн шинжлэл” 42 боть, “Тооны ухааны хураамж бичиг” 53 боть, “Хөгзүй 5 боть гээд нийт 100 боть цуврал болон “Зурхайн шинжлэлийн хойнох найруулал” 10 боть, “Хэмжигч багажийн шинжлэл” 32 боть, “Нар сарны эргэлтийн хүснэгт” зэрэг олон бүтээл номыг хянан тохиолдуулахад бие сэтгэлийг дайчлан оролцож байжээ. Монгол угсааны гарамгай математикч, одон оронч, газарзүйч, зурхайч гээд эрдэм ухааны оргилд гарсан энэ их эрдэмтний нээлт бүтээлийг хятад, япон зэрэг улсад сайн мэдэх боловч манайд энэ талаар тун хомс мэдцэг болой. Далан нэгнийх нь жил орсон агуу өвгөний бие чилээрхэн чилээрхсээр 1764 оны хөх бичин жилтэй золгоод тэнгэрт хальжээ.

ShareTweet

Related Posts

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
Нийгэм

2026-07-10 12:00
Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл
Нийгэм

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

2026-07-10 11:14
Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн
Нийгэм

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

2026-07-10 09:03
}

Шинэ мэдээ

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

by undesten
2026-07-10 12:00
3

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

by undesten
2026-07-10 11:14
1

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

by undesten
2026-07-10 09:03
0

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

by undesten
2026-07-09 22:50
3

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

by undesten
2026-07-09 19:58
1

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

by undesten
2026-07-09 15:27
3

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

by undesten
2026-07-09 14:20
0

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

by undesten
2026-07-09 13:30
0

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

by undesten
2026-07-09 09:26
3

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

by undesten
2026-07-09 09:08
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай