\”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг Ирак гаралтай Монгол Улсын иргэн Абдул Карим гэгч дуудлага худалдаагаа 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан. Түүнтэй холбоотой сөрөг мэдээллүүд ар араасаа хөврөх болсон тул Абдул Карим газар худалдаж авсан гэрээгээ цуцлах өргөдлөө Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.
Хуулийн дагуу Абдул Каримын оронд \”Таван богд\” группийн захирал Ц.Баатарсайханд уг барилгыг авах эрх шилжсэн. Тэрбээр Абдул Каримын дараахь хамгийн хамгийн өндөр үнэ буюу 23 тэрбум 850 сая төгрөгийг дуудлага худалдааны үеэр санал болгосон байдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах саналыг хүргүүлсэн. Түүний хувьд албан ёсны хариу өгөх сүүлийн өдөр нь өнөөдөр бөгөөд Ц.Баатарсайхан уг барилгыг худалдахаар болж, албан ёсны өргөдлөө өнөөдөртөө багтаж Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгөхөөр болжээ. Тус групп уг барилгын оронд Төрийн ордноос өндөргүй \”GALLERIA ULAANBAATAR\” нэртэй барилга барьж худалдаа, үйлчилгээний чиглэлээр ашиглах аж. Мөн Улаанбаатарын музейг нээх юм байна.