\”Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27
настай Лхагвасүмбэрэл хэмээх цэл залуухан
эр учир битүүлгээр нас
барсан хэрэг өнгөрөгч 11 дүгээр сард гарсан билээ. Түүний амиа алдсан
шалтгааныг ар гэрийнхэн нь болон \”Ирвэс хамгаалах сан”-гийнхан уул уурхайн
компаниудтай холбоотой хэмээн үздэг юм. Тэгвэл
Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис \”Ирвэс хамгаалах сан”-гийн
ажилтан залуу амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал
гаргаж, Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг
байгуулан ажиллаж эхэлжээ. Уг ажлын хэсэг энэ өдрүүдэд Өмнөговь,
Хөвсгөл аймгуудад ажиллаж байгаа бөгөөд Лхагвасүмбэрэлийн хэрэгт холбоотой уул
уурхайн компаниудын жинхэнэ эздүүд болох төрд суугаа томоохон хүмүүсийн
дарамтад орчих вий, авлигад өртчих вий гэсэн болгоомжлолыг ажлын хэсэгт дайх
хүмүүс олон болжээ.