Нийгэм хурдацтай
өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн харилцаанд ч гүнзгий өөрчлөлтүүд гарч байна.
2016 оны бүх шатны сонгуулийн буухиа ойртсон энэ цаг үед Монгол Улсын
тогтвортой хөгжлийн баталгаа болж ирсэн улс төрийн ууган хүчин Монгол Ардын
Намын дэргэдэх НАМЭХолбоо \”Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” уриан дор нэгдэж
МАН-ын \”Бид хамтдаа” аяны хүрээнд монгол орон даяар удирдах ажилтнуудаа идэвхжүүлэн
чадавхижуулж бүсчилсэн чуулгануудыг зохион байгуулж байгаа билээ. Тэд энэ сарын
29-30-ны өдрүүдэд Баруун бүсийнхээ эмэгтэйчүүдийн Удирдах ажилтны зөвлөгөөнөө Ховд
аймагт амжилттай зохион байгууллаа.
Нийгэмд
хэрэгтэй хамгийн сайн өөрчлөлтийг эмэгтэйчүүд хийж чадна гэдгийг Баруун 5
аймгийн 250 гаруй эмэгтэй уриалж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн
оролцоог нэмэгдүүлэх нийгмийн захиалга байна гэж үзэж байгаа аж. Тэд 2 өдрийн турш үзэл бодлоо
уралдуулан зөвлөлдөж, өөрсдийн дуу
хоолой, санал бодлыг удирдлагууд, оролцогч эмэгтэйчүүддээ хүргэсэн байна.Иргэдийн
өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлага, улс орны эдийн засаг, улс төрд
нүүрлээд буй гүнзгий хямралаас төрөө, түмэн олноо гаргахад эмэгтэйчүүд нэгдэж,
хамтдаа хөгжлийн буухиа, түүчээ болоход шаардагдах мэдлэг, мэдээллийг солилцож,
ололт амжилтаа нийгэмд, нийт эмэгтэйчүүддээ хүргэх зорилготой байгаад НАМЭХ-ны
Удирдах ажилтны бүсчилсэн зөвлөгөөний гол ач холбогдол оршиж байгаа аж.