ОХУ, Монгол Улсын
хооронд харилцан визгүй зорчдог болсонтой холбогдуулан хойд хөршийг зорих
иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн билээ. Ялангуяа Монголын талаас ОХУ-ыг зорих
иргэдийн тоо нэмэгдсэн бөгөөд гол төлөв
хойд хөршөөс бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирэх чиглэлээр зочрдог юм.
Тэгвэл Монголоос хойд хөршийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан
ОХУ-аас Монгол уруу шууд нислэг үйлддэг боллоо. Буриадын Улаан-Үд хотоос
Улаанбаатарыг чиглэсэн энэхүү шууд нислэгийн тариф 4500 рубль буюу 130 мянган
төгрөг аж. ОХУ-ын \”ИрАэро” компани энэхүү нислэгийг хийж байгаа бөгөөд долоо
хоногийн даваа, баасан гаригт Улаанбаатар уруу нислэг үйлдэх ердөө 55 минут
нисэх аж. Тэгэхээр Улаан-Үдийн \”Байкал” нисэх буудлаас \”Чингис хаан” нисэх
буудал уруу \”ИрАэро” компанийн Канадад үйлдвэрлэсэн \”Bombardier CRJ-200” онгоцоор зорчоод байж дээ.