ТҮЦ /төрийн үйлчилгээний цахим/ машин ашиглалтад орж, төрийн үйлчилгээ иргэдэд
түгжрэлгүй хүрдэг боллоо гэж манай дарга нар сайрхах дуртай. Гэвч ТҮЦ машин
бэлгэдэл төдийхнөөр ажилласаар л байна.
Яагаад гэж үү. Яагаад гэвэл ТҮЦ машинаас гарсан бичиг баримтаар санхүүгийн
байгууллагууд, тэр тусмаа зарим арилжааны банкнуудад үйлчлэхгүй байна. Тэгэхээр
энэ машиныг бэлгэдэл төдийхөн гэж дүгнэхээс аргагүйд хүрлээ.
Уг нь иргэн өөрийн хурууны хээг уншуулж, тухайн бичиг баримтыг гаргаж авч
байгаа. Гэвч \”энэ цаас таныг гэрчлэхгүй” гэсэн тайлбарыг банкууд өгч, иргэдийг
чирэгдүүлж байна. ТҮЦ машины тухай
гомдол бүрт хариуцсан мэргэжилтэн, албан тушаалтан \”ТҮЦ машинаас гарсан бичиг
бүр төрийн өмч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аль ч байгууллагад хүчинтэй” хэмээн хэлдэг ч банкууд үүнийг үл
тоож, иргэдэд явдал чирэгдэл учруулсаар байгаа нь харамсалтай.
Ер нь банканд үйлчилдэггүй \”төрийн түгжрэлгүй үйлчилгээ”-ээр иргэд яах ч юм
билээ. Түүний оронд өмнөх шигээ оочирлоод, хоног хугацаа алдаад л явж байхаас.
Амар