Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны аравдугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллах явцад орон нутаг дахь зарим Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эрх бүхий байгууллагын болон удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хэрэгжүүлэн давхар ажил эрхэлсэн зөрчлийг илрүүлж, энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдсэн юм.
Увс, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын нэр бүхий улсын байцаагч нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл заасны дагуу нэг сарын цалингийн хэмжээг 30 хувь бууруулах арга хэмжээ авсан байна.