Нийслэлийн засаг даргын 2015 оны арванхоёрдугаар сарын 01-ны өдрийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийжээ.
2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд болох \”Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” 00:30 цагаас өндөрлөнө. Баярын үйл ажиллагааны дараа 18 чиглэлд 18 автобус Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн \”А”, \”B”, \”С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулаад байгааг Нийслэлийн автотээврийн газраас мэдээллээ.