Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүх 50
жилийн ой, Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд \”Дүүргийн хөгжилд залуус
бидний оролцоо” сэдэвт залуучуудын чуулганыг эхлүүлээд байгаа билээ. Чуулганд
оролцож байгаа болон дүүргийн залуучуудын санаачилгаар өнгөрсөн амралтын
өдрүүдэд Сэлбэ гол дагуух газрын хог хаягдлыг цэвэрлэв.
Залуус Арслантай гүүрнээс Дарь эхийн
Дондогдуламын рашаан хүртэл нийт 3,5 километр газрыг цэвэрлэж, дөрвөн машин
хогийг ачууллаа. Залуучуудын чуулган угтсан уг их цэвэрлэгээнд дүүргийн Иргэний
оролцооны хэлтэс, 28 хорооны залуучуудын төлөөлөл болох нийт 180 гаруй залуу
оролцсон юм.
Мөн уг их цэвэрлэгээний ажлыг Тамгын
газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс удирдан зохион байгуулж, дүүргийн Нийтлэг
үйлчилгээний газар I, II болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Олон
Улсын байгууллага хамтран оролцлоо.
Дашрамд дурдахад, залуучуудын дунд
тулгарч байгаа асуудлыг тэдний оролцоонд тулгуурлан гаргаж ирэх, хамтран
шийдвэрлэх зорилготой \”Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” сэдэвт чуулган
ирэх сарын 3-нд болно.