Монгол Улсад
ажиллаж, амьдардаг Энэтхэгийн нэгэн лам энэ сарын 16-ны өдөр нийслэлийн Хан-Уул
дүүрэг дэх гэртээ байх үед гэмт халдлагад өртөж, эд зүйлээ алдсан хэрэг гарсан
билээ. Тэгвэл цагдаа нар шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг баривчилжээ. Ээтхэг
лам К-г баг зүүсэн гурван этгээд дээрэмдсэн бөгөөд энэ үеэрээ түүнийг зодож
гэмтээсэн агаад гэрээс нь Манжушир, Ногоон дарь
эх, Бурхан багш зэрэг зургаан бурхан, мөнгөн аяга, \”Sony\” маркийн
камер, \”Iphone 6” гар утас, 520 мянган төгрөг авч явсан байна. Хэрэгтнүүдийг барьсны дараа
тэдний нэг нь Энэтхэг ламтай найзууд байсныг тогтоосон байна. Мөн тэд бүгд
ажилгүй, гэр бүлтэй, хүүхэдтэй залуус байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147-гийн
2-т зааснаар эрүү үүсгэсэн бөгөөд энэ зүйл ангиар 10 хүртэлх жилийн хорих ялаар
шийтгэдэг юм.