Массачусетсийн технологийн их сургууль (MIT) хүний бодол унших чадвартай AlterEgo гэдэг телефон утасны чихэвч шиг төхөөрөмж бүтээсэн талаар “360” суваг мэдээлэлжээ. Энэ төхөөрөмж нь хүний дотроо бодож, ярьсныг эрүүний булчингийн агшилт дээр тулгуурлан мэдрэлийн системийг танин мэдэж уншаад бусад төхөөрөмжүүдэд радио долгионыг илгээдэг гэнэ.
Төсөл зохиогчийн нэг болох Арнава Капурагийн хэлснээр энэ боловсруулсан систем нь хүний оюуны чадамжийг хөгжүүлэх төслийн зөвхөн өчүүхэн хэсэг гэжээ. YouTube дээр нийтлэгдсэн видео бичлэг дээр AlterEgo-ийн үйл ажиллагааны зарчмын ажиллагааг танилцуулжээ.
Ц.Пүрэвдорж