УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр морин цагт ХҮН-д элсэж, намын батлахаа гардаж авсан юм. Ингэснээр парламент бие даагч хоёр гишүүнтэй, АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, ХҮН гэсэн зургаан намын төлөөллөөс бүрдэх болов. Боловсролтой, салбар бүрийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгээд байсан ХҮН парламентад суудалтай нам болсноор улам хүчирхэгжлээ гэж хэлж болно. Учир нь, Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар УИХ-д суудал бүхий нам нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын асуудлыг УИХ-ын гишүүнээрээ дамжуулан парламентад оруулах бүрэн эрхтэй болох юм.
Өнгөрсөн хугацаанд бие даан ажилласан С.Ганбаатар гишүүн судалгаагаар ТОП улстөрчдийн жагсаалтыг тогтмол тэргүүлж байгаа бөгөөд боловсролтой залуусын нэгдэл хэмээгдэж буй ХҮН-ыг ийнхүү сонгожээ. Нэг талаар С.Ганбаатар гишүүний ганцаарчилсан тоглолт энэ хүрээд өндөрлөж байгаа бол нөгөө талаас ХҮН парламентад суудалтай нам боллоо.