\”Хил
хязгааргүй сэтгүүлчид” олон
улсын хүний эрхийн байгууллагаас 2015 оны сүүлээр гаргасан тайландаа \”2015 онд
дэлхий даяар 110 сэтгүүлч бусдын гарт амиа алдсан” хэмээн бичжээ. Түүнчлэн
тэднийг ямар ч шалтгаангүйгээр зүгээр л тэдний ажилтай нь холбогдуулан хөнөөсөн
гэдгийг тэмдэглэжээ. \”Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас тогтоосноор 2015 он хамгийн олон
сэтгүүлч амь үрэгдсэн жил байсан бөгөөд үүнээс 10 жилийн өмнө буюу 2005 онд дэлхий
даяар 787 сэтгүүлч амь үрэгдсэн нь хамгийн ихэд тооцогддог байсан аж. Түүнчлэн
өнгөрөгч онд сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай орон нь Сири байсан аж. Харин
удаахь байранд Ирак орж урьдын адил сэтгүүлчдэд аюултай орны статусаа хадгалсан
бол гуравдугаар байранд Франц Улс оржээ. Харьцангуй тайван Франц Улс ингэж анти
амжилтын эзэн болоход тус улсын \”Чарли
Хебдо” хэмээх хошин нийтлэл бүхий сэтгүүлийн редакцийн байранд 2015 оны нэгдүгээр сард зэвсэглэсэн
3 этгээд халдаж 12 хүний аминд хүрч 11 хүнийг шархдуулсан явдал нөлөөлжээ.
Мэдээж тэдгээр хүмүүсийн дийлэнх нь сэтгүүлчид байсан юм. Тэгвэл Францын араас
эхний аравт Бразил, Бангладеш, Йемен, Өмнөд Судан, Энэтхэг, Мексик, Филиппин
улсууд оржээ. Эдгээр орнуудад 2015 онд тус бүр таван сэтгүүлч бусдын гарт амь
үрэгдсэн байна. Нөгөө талаас жилийн өмнө буюу 2014 он хүртэл дэлхий даяар амь
үрэгдсэн сэтгүүлчдийн гуравны хоёр нь дайны бүсүүдэд амь насаа алддаг байсан бол
2015 оны хувьд ийнхүү өөр байжээ.