Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь Дуучин Сэрчмаа буюу Sally. Тэрбээр 1982 онд Улаанбаатар хотноо Самбуугийн гэрт охин нь болж мэндэлжээ. Түүний бага нас 4 дүгээр хороололд өнгөрсөн гэдэг. Дунд сургуульд байхдаа дуулж, бүжиглэж, олон тоглолтод оролцдог, нийгмийн идэвхитэй нэгэн байсан нь түүнийг дуучин болоход нь нөлөөлсөн байх.
Монголын олон залуучуудын харцыг булааж байсан Сэрчмаа одоогоос хэдэн жилийн өмнө Өвөрмонгол залуутай сүр дуулиантай хуримаа хийсэн. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон юм. Дуучин бүсгүй энэ талаараа \”Гэр бүл оршин тогтнох гол хүчин зүйл нь хайр сэтгэл, бие биенээ ойлгож байж амьдрал сайхан байна. Бид хоёрын хувьд бол хоёр өөр орны хүмүүс , хоёр өөр соёл, заншилтай ер нь бүх зүйл маань өөр байсан. Үүнээс шалтгаалан салсан. Гэхдээ эхэндээ бол салж сарнина гэж гэрлэдэггүй шүү дээ. Болгоно, бүтээнэ л гэж гэрлэдэг. Мөн миний уран бүтээлийг дэмждэггүй байсан. Эдгээрээс шалтгаан салсан\” хэмээн тайлбарыг хийж байсан билээ.
Тэрбээр хөөрхөн охиноо өөрөө өсгөж байгаа. Бяцхан гүнждээ Хураа хэмээх нэрийг хайрласан. Хувьтай хүн хур борооноор гэж бороо орж байхад төрсөн хэмээн бэлэгшээж өгсөн гэдэг.
Тэгвэл үртэй хүн жаргалтай дууч бүсгүй маань жаргаж явна. Саяхан болсон \”өөрийн тоглолт дээр анх удаа охиноосоо амьд цэцэг авлаа. Энэ л үртэй хүний жаргал байхдаа. Тэгээд охин маань үзэгчдэд авъяасаа үзүүлэн \”Би Монгол хүн\” шүлгээ уншдаг юм байна. Ээж гэдэг би чинь баярлаад нулимсаа дотогшоо залгин зогсч байлаа шүү дээ\” хэмээн сэтгэлээ хуваалцав. Мөн цахим найзууддаа шинэ оны мэнд хүргэлээ. Бяцхан Хураа охин нь том болжээ.