Кино сонирхогчид Индиана Жоантай танилцах цаг болсон хэмээх Стивэн Спилбэрг өнгөрсөн 7 хоногт The Sun сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрээр жүжигчин Харрисон Фордоор олонд танигдсан Индиана Жонсын дүрийг эмэгтэй болгон шинэчлэхээр бодож байгаагаа илэрхийлжээ. Киног эмэгтэй судлаачтайгаар дахин бүтээх үү гэсэн асуултанд тэрээр, “Жонс гэсэн нэрийг Жоан болгож өөрчилөхөд болохгүй зүйл байхгүй” гэж тэрээр хариулжээ.
Спилбэрг, Харисон Форд нар Индиана Жонс киноны 5 дахь ангийг дараа жилийн 4-р сард гаргахаар дахин нэгдэж байгаа боловч энэ анги Харисон Фордын хувьд археологч, професорын дүрийг бүтээж байгаа сүүлийн тохиолдол болох ажээ. “Энэ анги Харисон Форсдын хувьд Индиан Жонсын сүүлийн кино болно. Гэвч энэ кино цаашид үргэлжлэх болно.” Хэмээн тэрээр хэлжээ.
Холивуудын урлагийн салбарт өрнөөд буй Me too, Time’s Up зэрэг хүйсийн тэгш эрхийн талаар хөдөлгөөнүүд өрнөж байгаатай зэрэгцэн Спилбэрг алдарт дүрийнхээ хэв маягийг солих цаг нь болсон гэж бодож байгаа бололтой. “Эмэгтэйчүүд , тэр дундаа миний хамгийн хайрлаж явдаг эмэгтэйчүүд болох эхнэр, ээж хоёр минь надад нөлөөлсөнд би их баяртай байдаг.” Хэмээн Time’s Up хүйсийн тэнцвэрт байдлын компанит ажлыг идэвхтэй дэмжигч найруулагч маань хэлжээ.
Индиана Жоан болгон өөрчилснөөр Холливуудын ертөнцийн хүйсийн тэгш байдалруу хөтлөнө хэмээн Спилбэрг найдаж байгаа юм байна. The Ready Player One киноны найруулагч маань өөрийн киноны гол дүрийн жүжигчдийн хүйсийн тэгш байдлыг тууштай хангана гэдгээ мэдэгсэн юм. Индиана Жонсын 5 дахь цуврал 2019 оны 4-р сараас хийгдэж эхлэх юм.