Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор Монгол
улсын дахин нэгэн иргэнийг
эрэн сурвалжилж эхэлжээ. Тодруулбал,Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 30 настай, эрэгтэй Тогтох овогтой Батсайханыг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Түүнийг Замын
болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн
хэрэгт сэжиглэн Монгол улсын хил давж гадаадад гарсан байж болзошгүй хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Олон улсад гэмт хэрэг үйлдсэн, тухайн орноос оргон зайлсан
этгээдүүдийг интерполоор эрэн сурвалжилдаг ба манай улсын нийт есөн иргэнийг одоогоо олон
улсад эрэн сурвалжилж байна.