Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд 11.00 цагаас эхэлсэн улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал 14.00 цагт өндөрлөжээ. Түүнд эрүүгийн хуулийн 148 зүйлийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна.
Түүний хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газар хянаж, шүүхэд шилжүүлжээ. Улмаар шүүхээс 11 жилийн хорих ял оноолоо. Харин тэрбээр дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ.