тоот Жолооч нарын зөрчлийн оноо тооцох журам батлагдан гарсан. Одоогоор тус
журмыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хийгдээд явж байна. Нэгдүгээр сарын нэгнээс зөрчил гаргасан бол оноо хасч байгаа тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Гэвч энэ мэдээллийг албаны хүн үгүйсгэлээ. Учир нь зөрчлийн 10 оноог нөхөж хасах эсэх нь одоогоор шийдэгдээгүй, хүлээлтийн байдалтай байгаа. Оноогоо хянах вэб сайт хийгдэж байгаа гэсэн тайлбарыг өгөв.
1. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй
үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл
жолоодсон жолоочид – 2 оноо.
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн
хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид – 1
оноо.
3. 3.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид – 2
оноо.
4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй
өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн
хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид – 1 оноо.
5. Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд
дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын
хөдөлгөөнд оролцсон жолоочид – 2 оноо.
6. Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны
систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/
эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын
гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд
оролцсон жолоочид – 2 оноо.
7. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио
тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид – 3 оноо.
8. Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний
дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид – 2 оноо.
9. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах
малгай хэрэглээгүй жолоочид – 1 оноо.
10. Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс,
хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид – 1 оноо.
11. Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн
хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид – 1оноо.
12. Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн
хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд –
2 оноо.
13. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг
хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид – 2 оноо;
14. Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй
жолоочид – 2 оноо;
15. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид – 3 оноо;
16. Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид – 1
оноо;
17. Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид – 1
оноо.
Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж,
зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн
бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.