Энэ
үгийг би биш Бооёо хэлж харагдана лээ, шинэ жилийн хошин хөтөлбөр дээр. Инээдэм
биш ханиадам гэмээр ийм зүйл үнэхээр болсоор байгаа юм. Хотын дарга нарын
түүхэнд байгаагүй их мөнгө захиран зарцуулсан Э.Бат-Үүл төсөвлүүлж авсан
мөнгөтэйгээ харьцуулахад хэтэрхий бага ажил хийсэн нь тодорхой болсон. Түүний
хийсэн ажлуудын дийлэнх нь төсөв мөнгө зарцуулагдахгүй шахам ажлууд байв.
Жишээлбэл, дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээгээр автобуснууд явуулдаг
болгож, Лениний хөшөөг буулгаж, Чингисийн талбайн урд сурталчигааны самбар
байрлуулахыг хориглов. Энэ мэт зүгээр захирамж гаргаад болчих олон ажил хийсэн
тэрбээр сайн ажиллаж байгаа харагддаг. Харин хөрөнгө мөнгө шаардсан томоохон
ажлуудаас атобуснуудын орлогыг хураах ухаалаг систем хэмээх смарт карт болон
нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй 20 угсраа автобус Беларусаас худалдан
авснаас өөр дорвитой ажил хийгээгүй. Ямар сайндаа Э.Бат-Үүл гэхээр зардлаа
нөхөж чадаагүй хэтэрхий үнэтэй рейлбуснууд, гэр хорооллын дахин төлөвлөлт,
цэвэр бохир ус, утаагүй улаанбаатар хаана байна гэх болж. Улаанбаатар агаарын
бохирдлоороо дэлхийд нэг номерын хот болж, ДЭМБ-ээс тогтоосон хэвийн хэмжээнээс
25 дахин их бохирдолттой байна. Хогны үйлдвэр барьчих хэмжээний мөнгийг салхинд
хийсгэж, жил бүр гурван тэрбум гаруй төгрөгийг хогны уут хэмээх хогонд
зарцуулж, гурван сарын настай цэцгэнд жил бүр 300 гаруй сая төгрөг зарцуулж,
нийслэлийн төсөвт бус хувийн компанид орлого оруулагч автомашин ачих, түгжих,
саатуулах ажил гээд нийслэл хотод бус хэн нэгний бизнес рүү илүүтэй чиглэсэн
ажлуудад илүү анхаарч, хөрөнгө мөнгө зарцуулжээ. Тэгвэл сонгууль дөхөж нохойн
дуу ойртсон энэ үед Э.Бат-Үүл дарга олон нийтийн дургүйцлийг үл тоосон уу амьдралд
нийцэхгүй шийдвэр, уриалга гаргаж эхлэв.
Тодруулбал, АСЕМ-ын
уулзалттай холбогдуулан энэ зуныг дуустал халуун, хүйтэн усгүй байхыг анхааруулаад онцын шаардлагагүй бол
хувийн машинаа уналгүй нийтийн тээврээр зорчхэмээгээд бүх
зогсоолыг төлбөртэй болгоно. Тийм учраас машинаа унаж ирнэ үү байна уу өөрсдөө мэд гэх утгатай зүйл хэлэв. Түүнчлэн автомашины зогсоолуудыг
төлбөртэй болгох ажлыг эрчимтэй хийж эхэлэхээр төлөвлөжээ. Ингэж
нийслэлчүүдийн амьдрах эрхэнд халдаж, Үндсэн хууль зөрчсөн тэрбээр нийслэл хотын
татвар гэгч хуулийг хэрэгжүүлж нийслэл хотод амьдарч буй иргэдээс татвар
авахаар зүтгэж эхлэв. Энэ хуулиар нийслэл хотын иргэн ресторанд зүгээр хоол идээд
гарахдаа хүртэл татвар төлөх юм. Үүл даргын шийдвэр ээ гэж үйлээ эдлээд байж
дээ.