УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх
нарыг сэжигтнээр татсан тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэ асуудлаар зарим
хэвлэлүүд прокурорын байгууллагаас тодруулахад \”Б.Батзаяа нарт холбогдох
үйлдэлд Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгах шаардлагатай болсон. Тиймээс
цагдаагийн байгууллагаас хэргийг оны өмнө шалгаж байгаад прокуророос харьяаллыг
өөрчилж, хэргийг бүхэлд нь АТГ-т шилжүүлээд байгаа. Х.Баттулга, А.Гансүх нарыг
сэжигтнээр тооцсон байгаа” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Гэтэл нэр бүхий эрхмүүдийг шалгаж байгаа эсэх асуудлаар АТГ-аас
тодруулахад \”ташаа мэдээлэл байна” гэсэн товчхон хариултыг өгсөн билээ.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга уг асуудлаар
тайлбар хийсэн байна. Тэрээр \”А.Гансүх
бид хоёрт эрүү үүсгэн шалгаж байгаа зүйл байхгүй. Захиалагчид л сайн ажиллаж
байна. Тавантолгойг үнэгүйгээр өгөх гэж байсныг болиуллаа. Тавантолгойн шударга
бус тендерийг зогсоосны \”шагнал” ирж байгаа байх. Мөн миний өмгөөлөгчийг
н.Батзаяа гэдэггүй. н.Пүрэвбат гэдэг хүн намайг өмгөөлдөг. Энэ гараад байгаа
бүх мэдээлэл худлаа” гэж тайлбарлажээ.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан
Б.Батзаяаг шалгаж байгаа нь үнэн. Тэгэхээр түүний шалгаж байгаа юм чинь тухай
үеийн сайд, дэд сайдаас асууж тодруулах зүйлс хуулийнханд байж л таараа гэж
хардаж байна. Харин сэжигтнээр татсан эсэх асуудлаар хэн нь худал яриад байгааг
одоогоор тодорхойлж хэлэхэд тун бэрх байдал үүсчихлээ. Тун удахгүй учиг зангилаа
тайлагдаж, мэдээллүүд тодорхой болно гэж найдаж байна.
Амар