2015 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө орцонд хаягдсан ой гарантай
охины ээжийг өнгөрөгч хугацаанд цагдаагийн байгууллага болон сошиал
ертөнцийнхөн идэвхтэй хайсан. Тэгвэл цагдаагийн албан хаагчид охиноо хаясан
ээжийг оллоо гэх мэдээллийг дуулгалаа.
Эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгч нь өөрийн ой долоон сартай
охиноо ийнхүү хаясан байжээ.
Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж
эхэлсэн байна. Тус зүйл ангид төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан,
төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл
хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах
ял шийтгэнэ гэж заажээ.