Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Тэрээр Нийслэлийн засаг даргын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах тухай А/891 тоот захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 32 хороод тус бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах, мөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгаа гаргах гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон ажлуудыг дүүргийнхээ ЗДТГ-ын дэмжиж ажиллахаа илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ саналыг сонсож, тэдэнд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох асуудлаар анхааран ажилахаа илэрхийллээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлд зориулан дүүргийнхээ халамжийн хэлтэст өрөө гаргаж өгсөн байна. Засаг дарга М.Чинболд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах үеэрээ \”бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг бид хэзээд дэмжин ажиллах болно” гэж хэлсэн нь эдгээр иргэдэд ихээхэн урам зориг өгсөн байна.
Ц.Мөнх
Undesten.mn