Хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд байсаар л байна. Харин иргэд мөнгөн дэвсгэртийг хуурамч уу, үгүй юу гэдгийг нь нягталж шалгаагүйгээс, эсвэл мэдлэг дутмагаасаа болж хохирогч болж байна. Гэвч банк санхүүгийн байгууллага нь ч гэсэн иргэдтэйгээ адил мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь харамсалтай.
Уг нь тэд \”хуурамч дэвсгэрт”-ээр гүйлгээ хийх нь битгий хэл, тэр дор нь илрүүлж, харилцагч, үйлчлүүлэгчиддээ анхааруулах ёстой баймаар. Гэтэл үйлчилгээ авсан иргэндээ лацтай мөнгөнийхөө завсраар хуурамч дэвсгэрт хавчуулаад явуулчихсан хэрэг өнгөрөгч оны эцэст гарсан байна.
Тодруулбал, иргэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкны салбараас 25 сая төгрөг бэлнээр гаргуулан авчээ. Бэлэн мөнгө \”лацтай байсан” гэдгийг онцолъё. Тиймээс ч иргэн нэр хүндтэй, байнгын харилцагч банкандаа итгэж, шалгалгүй авч явсан байна. Гэтэл гүйлгээ хийх явцад лацтай мөнгөн дотроос хуурамч дэвсгэрт илэрчээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.