Америкийн дуучин, домогт Майкл Жексоны дүү Жанет Жексоны шүтэн бишрэгчид хайртай дуучин нь аялан тоглолт хийхээ хойшлуулж байгаад сэтгэлээр ихэд унажээ. Аялан тоглолт мэс ажилбарын улмаас хойшлогдсон юм. Дуучин бүсгүй чухам ямар хагалгаа хийлгэсэн нь тодорхойгүй хэвээр үлдсэн.
Тэгвэл Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өчигдөр 49 настай Жанет улаан хоолойны хавдартай болсон учраас мэс ажилбар хийлгүүлэхээр болсон гэж мэдээлэв.