-Эх нь
хээр алаг бол унага нь шийр алаг-
Капиталист, Коммунист нийгмийг алгассан
Монгол Улсын өнгөрсөн 25 жилийн амьдралыг үзэхэд 1990 онд Ардчилал бус
Капиталист хэмээх хөрөнгөтний нийгмийн хувьсгал хийгдсэн байна. Баян хоосны
ялгаагүй эрх тэгш амьдарч байсан монголчуудын дунд өнөөдөр баян хоосны ялгаа
илт мэдрэгдэж, хуулийн өмнө эрх тэгш хууль үйлчлэхээ больжээ.
10 мянган төгрөг
хулгайлсан хүнийг шоронд хатааж, 10 тэрбум төгрөг хулгайлсан хүнийг Төрийн
ордонд залсан онигоо гэмээр бодит түүх байна. Угаасаа баян хоосны ялгаа ихэсч,
шударга бус байдал алдагдахын хэрээр онц ноцтой гэмт хэргүүд ихэсдгийг олон
улсын судлаачид тогтоосон байна. Тодруулбал, хүний амь, хүчин, өс хонзонгийн сэдэлтэй
хэргүүд нэмэгддэг байх юм. Эргүүлээд харвал ийм хэргүүд манайд ихэссэн үү
гэхээс буураагүй, харин ч сэдэл нь улам хэрцгий болж ирсэн. Энэ нь манайд
шударга бус байдал дэндүү алдагдаж байгаагийн нэг илрэл. Нөгөө талаас бүх
нийгмийг үзэж байж дэлхийн орнууд хөгжсөн байдаг. Тэгэхээр капиталист нийгмийг
эрийн цээнд хүргэсэн манайд коммунист хувьсгал хийгдсэний эцэст жинхэнэ ардчилал
хөгжих бололтой. Капиталист нийгмийн хамгийн аймшигт зүйл нь төрийн өндөр дээд суудлыг
хувийн компанийн албан тушаал шиг өмчилдөг, өвлүүлдэг явдал юм. Өдгөө манайд энэ
үзэгдэл дэлгэрч хөгжих шатандаа явж байна.
Ард түмнээсээ муу дүн авсан амбиц
ихтэй авлигачин эцэг эхийн хүүхдүүд төр рүү улайран дайрч байгаа нь бошгыг
халах үйл явдал мөн үү. Өнөөдөр Монгол Улсад эрс шинэчлэл гэдэг зүйл ус, агаар
шиг хэрэгтэй байна. Түүнээс биш авлигачин эцэг эхийн амбицаар тэжээгдсэн \”хунтайж”
нар шиг хүүхдүүд хэрэггүй. Төрөөс төрсөн тэрбумтан эцгийнхээ төсвөөс хулгайлсан
мөнгөнд туйлж өссөн тэд капиталист нийгмийг улам зэрлэгшүүлэхээс өөрийг хийхгүй.
Зэрлэг капиталист нийгмийн ёроол нь мэдээж мафи байдаг бөгөөд энэ зүйлийг анх төрийн
өндөр албан тушаалыг эцгээсээ өвлөж авсан хэнээс ч, юунаас ч айхаа байсан \”хунтайж”
шиг хүүхэд байгуулж байсан гэж үздэг. Тэгвэл манайд төрд удаан суусан нөхдүүд
хэнээс ч, юунаас ч айхаа больсныг ирвэс хамгаалагч залуугийн ганцхан жишээнээс
харж болно. Төрд удаан суусан том арын хаалгандаа эрдсэн уул уурхай компанийн
удирдлагууд өөрсдийн хүмүүсийг илгээж 28-хан настай Т.Лхагвасүмбэрэл хэмээх
залууг удаа дараа дарамталж, хулгайлж, тамлаж, нэг дор гурван удаа хутгалж
байсан нь амь насыг нь шууд хөнөөх зорилготой байсныг илтгэхээс гадна хэнээс ч,
юунаас ч айхгүй болсны тэмдэг.
Хутгалуулж, хулгайлагдаж, зодуулсан
Т.Лхагвасүмбэрэл агсан цагдаад хандахад уул уурхайн компанийн удирдлагуудын
авлигад идэгдсэн үү гэмээр цагдаа нар түүнээр элэг доог хийж, өөрийгөө
хутгалчихсан юм биш үү гэж хүний санаад оромгүй үгээр доромжилсон юм. Түүнчлэн
нутгийн удирдлагууд ч уул уурхайн компаниудын талд зогсч, дэлхийд ховор ан
амьтдын баян бүрд болсон Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад
авахуулах асуудлаар хөөцөлдөж явсан Т.Лхагвасүмбэрэл агсныг үл тоосон юм.
Энэхэн хэрэгт улс даяараа анхаарлаа хандуулаад байхад илрэхгүй байгаа нь мафийн
тогтолцоо манайд хэр зэрэг гүнзгий суусныг илтгэнэ. Мафийн тогтолцоо бат
оршиход хууль хүчнийхэн болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамгаалал
ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд С.Зориг агсны хэрэгтэй холбон үзвэл улстөрийн
хүрээнд аль хэдийнэ 17 жилийн өмнө үүсч, өнөөг хүртэл хөгжиж хүчирхэгжсэн
байна. Тэгвэл ийм л бусармаг тогтолцоог өнөөгийн улстөрчид хойч үе, \”хунтайж”
нартаа өвлүүлж байна. О.Содбилэг, Н.Номтойбаяр нарын \”хунтайж” нар аль хэдийнэ
улстөрд орж ирэн өөрсдийн байр суурийг олсон бөгөөд тэдний араас энэ жилийн
сонгуульд илүү олон \”хунтайж” нар орж ирэхээр зүтгэх болж тун удахгүй УИХ \”хунтайж”
нарын бүхэл бүтэн армитай болох нь.
Монгол Банкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал, \”Эрдэнэт”
үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, \”Их Засаг” их сургуулийн
ректор Ням-Осорын хүү Н.Учрал нарын \”хунтайж” нар УИХ-д хүч үзэхээ мэдэгдээд
байгаа бол тэдний араас экс Ерөнхийлөгч
Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Элбэгдорж
Ерөнхийлөгчийн хүү Э.Оргил, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү
Б.Баттүшиг, УИХ-ын
гишүүн Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр гээд тоолоод байвал маш олон \”хунтайж” нар угсаа
залгамжилсан аятай төрд сойгдож байна. Эрх мэдэлтэй, баян аавын борвиноос нас
бие гүйцсэн ч салаагүй тэднийг нялх Сэнгүмүүд гэхэд нэг их хилсдэхгүй. Боломж
муутай ч, тэмүүлэлтэй айлын хүүхдүүдийн гадаадад сурах боломжийг хаан байж хилийн
чанадад боловсрол эзэмшсэн тэд өнөөг хүртэл эцэг эхдээ эрхэлж эрх Сэнгүм шиг
аашилна. Ай даа ийм л эрх Сэнгүмүүдээр бүрдсэн \”хунтайж” нарын арми Монголын
төрд бошгыг халах л юм гэнэ.