УИХ-ын гишүүн Б.Наранхүү дээд эзэнтэй \”Дүнжингарав”
худалдааны төв түрээсээ огцом нэмсэн тухай мэдээлсэн билээ. Сарын 150 мянган төгрөгөөр
түрээсэлж байсан лангуугаа сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан сарын 1
сая 800 мянган төгрөг болгож нөгөө \”огцом тэнэгтэнэ” гэдэг болов. Түүнчлэн
урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээсийг сарын сүүлд бус эхэнд шаардаж гэв гэнэт их мөнгө шаардах атлаа төлөхгүй бол \”лангуугаа
чөлөөл” хэмээн нэг ёсондоо боловсон маягаар зайл гэв. Үүний улмаас \”Дүнжингарав”
худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэд бослого хийхээр нэгдэж, өлсгөлөн
зарлахаа мэдэгдэв.
\”Дүнжингарав”-ын удирдлагууд түрээсийн үнээ нэмэх нэмэхдээ
Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр нэмлээ. 150 мянгыг 12 дахин нэмж 1 сая 800
мянган төгрөг болгосон бол 75 мянгын түрээсийг 16 дахин нэмж 1 сая 200 мянган
төгрөг болгов. Эдийн засгийн хямралтай энэ үед эрүүл хүний санаанаас гарамгүй
тоо хэлж байгаа \”Дүнжингарав”-ын удирдлагууд мэдрэлээ нэг шалгуулна байгаа гэж
эх сурвалж хэлэв. Ямартай ч, энэ санаа эрхэм гишүүн Б.Наранхүүгийнх үү аль
эсвэл түүний дүү Б.Нандин-Эрдэнийнх үү бүү мэд. Хэрвээ дүүгийнх чинь бол нэг
хэлнэ байгаа, эс бөгөөс таны сонгуулийн нэр хүндэд их хар пиар болж байна шүү.