Сэлэнгэ аймгийн цэргийн ангиас зэвсэглэсэн цэргүүд оргон зугтсан ноцтой хэрэг өчигдөр орой гарчээ. Тодруулбал, …. цэргийн ангиас хоёр цэрэг зэвсэглэн, тус ангийнхаа автомашиныг хөлөглөн зугтсан байна. Хэргийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, цэргүүдийг баривчилжээ. Цагдаагийн алба хаагчид тухайн цэргүүдийн автомашиныг зогсоохын тулд тусгай төхөөрөмж ашигласан гэнэ. Одоогоор хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.