УИХ-ын хаврын чуулганаар шинэчлэн баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өмнөх хугацаанд техникийн чанартай бэлтгэл ажил, холбогдох бусад баримт бичгүүд, заавруудаа гаргах бололцоог нь гаргаж өгөх үүднээс татварын багц хуулиуд дотроос хамгийн түрүүнд хэлэлцэн баталлаа. Түүнчлэн хуулийн төслүүдийг боловсруулах явцад давхардсан зүйлүүдийг цэгцэлж өгсөн нь Мөнгөний урсгалыг хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой. Мөн үүнийг бүртгэлийн тогтолцоо эрс сайжрах учиртай. Эдийн засаг бүртгэл дээр тулгуурладаг. Иймээс энэ системийг сайжруулж байж үр ашгийн тухай ойлголтууд гарч ирнэ. Энэ явцад аль шатанд, ямар хэмжээний өртөг шинээр бий болж байна гэдэг тогтолцоо хяналтанд орох, үүнийг урамшуулах зохицуулалт бүрдэж байгаа юм. Түүнчлэн иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татварын процесст хянагчаар оролцох бололцоо бий болж байгаа юм. Энэ утгаар нэг хэсэг нь татвараас зугтаадаг байсан бол одоо иргэн бүр өөрсдөдөө хяналт тавих боломжтой болж байгаа. Иргэд дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан тасалбараа цуглуулан энэхүү буцаан олголтод хамрагдахаас гадна сугалаанд оролцох боломжтой. Ирэх оны хоёрдугаар сараас эхлэн сар бүр азтаны сугалааг зохион байгуулахаар татварын байгууллага бэлтгэлээ хангаж байгаа. Тухайн иргэний үйлчлүүлсэн дэлгүүр, худалдааны төв болон үйлчилгээний газар НӨАТ төлдөг төлдөггүйгээс үл хамааран албан ёсны татварын байгууллагаас баталгаажсан төлбөрийн баримтыг худалдан авагчдад өгөх шаардлагатай Ингээд иргэд төлбөрийн баримт дээрх сугалааны дугаараа цахимаар бүртгүүлснээр 20 мянгаас 100 сая хүртэлх төгрөгийн азтан болох боломж нээгдэх юм. Харин буцаан олголтын хувьд бол тухайн иргэний үйлчлүүлсэн худалдаа, үйлчилгээний байгууллага НӨАТ төлөгч байх шаардлагтай. Төлбөрийн баримт дээр байгаа найман оронтой сугалааны дугаараа татварын албаны ebarimt.mn сайтад өөрийн нэр дээрээ бүртгүүлэн сар бүр тохируулах сугалаанд оролцоно. Хэрвээ таны төлбөрийн баримт дээр сугалааны дугаар байхгүй байвал тухайн байгууллагаас баталгаажсан баримтаа шаардан авах учиртай. Шинэ систем дээр боловсруулсан сугалааны дугаар нь хоёр латин үсэг, найман оронтой тооноос бүрдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад цахим системийг ашиглах зохицуулалт байгаа. Энэ нь НӨАТ-ын бүртгэл мэдээллийн санд кассын машин, хэрэглэгчийн системээрээ 2000 орчим аж ахуйн нэгж холбогдоод байгаа юм байна. Манай улсад НӨАТ төлөгч 40 мянган албан байгууллага бий гэсэн судалгаа татварынханд байна.
hereglegch.mn