Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин
худалдааны төвийн ойролцоох 29 дүгээр байранд өсвөр насны хоёр охин амиа
хорлосон харамсалтай хэрэг гарсан. Охидууд амиа хорлохдоо гэрээслэл бичсэн
байсан тухай албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл тэдний \”үхлийн
шалтгаан нь бүтэлгүй дурлал\” хэмээн эх сурвалж мэдэгдлээ. Хэргийг цагдаагийн
байгууллага шалгаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.