Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын \”Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт энэ сарын 14, 15-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товоо зарласан билээ. Тус тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид тоглолтоо тольдохоор тэсэн ядан хүлээж байгаа юм. Хоёр жилийн өмнө тэдний анхны \”Илбэе” тоглолт Монгол бөхийн өргөөнд хоёр хоног нижгэр болж байсан бол энэ удаад анхны тоглолтоосоо илүү сонин содон зүйлсийг үзэгчдэдээ толилуулахаар бэлдэж байгаа гэсэн шүү.
Мөн дуучид маань тоглолтдоо нийслэлийнхээ цэвэр цэмцгэр байдлын төлөө халуун хүйтнийг ажралгүй цаг наргүй ажиллаж байдаг тохижилт үйлчилгээний компанийн 70 ажилтанг урьж үзүүлж байгаа аж.