-\”Жи”
хорооллыг үздэггүй \”Жи” Эрдэнэчимэгийн өөрчлөгдсөн түүх-
\”МОНОС”-ын
эзэн Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн болсноосоо хойш эрс өөрчлөгджээ. Дөрөвхөн жилийн
дотор түүний ингэж өөрчлөгдсөнийг хүмүүс танихгүй байгаа аж. УИХ-ын гишүүн
болохоосоо өмнө гэр хорооллынхныг үздэггүй байсан \”МОНОС”-ын захирал авхай ямар
сайндаа \”Жи хорооллыг үздэггүй Жи хатагтай хэмээгддэг байж”. Унаж байгаа автомашинаараа
онгирдог тэрбээр саяхан ард түмнээсээ \”Бенз” хэмээх хоч авсан бөгөөд барууны
салааны гэр хороололд хайр зарлаж явна.
Дээр дурдсанчлан \”МОНОС”-ын захирлаар
ажиллаж байхдаа \”Захирлын жолооч авна” хэмээн зар явуулж баахан хүмүүс
цуглуулж, олон шат дамжлагаар шалгасны эцэст Таван шар дах \”МОНОС”-ын байранд эцсийн
шатанд шалгарсан хүмүүстэй нүүр тулсан уулзалт хийсэн аж.
Тэгэхэд өмнөх
шатуудыг амжилттай давсан, давгүй байрын нэгэн эр ярилцлагандаа \”Орон сууцанд амьдардаг уу, Гэр
хороололд амьдардаг уу” гэсэн Л.Эрдэнэчимэг захирлын асуултад гэр хороололд амьдардагаа хэлтэл жийж
орхисонд ихэд харамссанаа дурссан байдаг. Ингэж гэр хорооллынхныг нэг нүдээрээ
ч үздэггүй байсан мань хатагтай дөрөвхөн жилийн дотор эрс өөрчлөгдөж нэр дэвшиж
буй Сонгинохайрханы гэр хорооллын иргэдэд хачин их хайртай болжээ.
Төгс