-Шадар сайдын харьяа агентлагуудын албан хаагчид \”халагдана\” гэх айдасгүй ажиллаж байна-
Даанч дэндүү! Монгол Улсын
Шадар сайд Ц.Оюунбаатар та өмнөх сайд У.Хүрэлсүхийн дэргэд дэндүү зөөлөн хүн
юм. Томилогдоод дөрвөн сар гаруйн нүүрийг үзсэн ч харьяалал дахь
агентлагуудынхаа дарга, цэргийг нэгийг нь ч солиогүй түүнийг зөөлөн гэхэд
дэндмээр зөөлөн хүн юм.
Хүний эрхийн хуульч, ясны шударга гэдгээрээ өөрийгөө дөвийлгөн
магтах дуртай Ц.Оюунбаатар сайд ШӨХТГ-ын даргыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас
чөлөөлсөнөөс өөр халаа сэлгээ хийгээгүй юм билээ.
Өмнөх Шадар сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа агентлагуудынхаа
дарга нартай уулзан хамтран ажиллаж чадахгүйгээ хэлж, аливаа бичиг баримтад
гарын үсэг зурах эрхийг нь хааснаас хойш төд удалгүй холио солио хийсэн гэдэг.
Тухайн үед нь агентлагийн ажилтнууд өөрсдөө ажилд орж байсан түүхээ санан,
халагдах хоногоо хүлээн сууж нойр хоолноосоо гарч байсан гэдэг.
Дарга цэрэг шинээр томилогдоход, улс төрийн томилгоо хийдэг нь
өнөө цагт энгийн асуудал болоод байгаа билээ. Ямартай ч шударга нь дэндсэн үү,
зөөлөн нь дэндсэн үү мэдэхгүй, Шадар сайдын харьяалагдах агентлагуудын
ажилтнууд айдас, хүйдэсгүй ажлаа хийх алтан боломжийг олгосон Ц.Оюунбаатар
сайдыгаа \”алт шиг Шадар” гэж ихэд хүндлэх болсон гэнэ лээ.