УИХ-ын гишүүн, цагтаа улсын сангийн
ерөнхийлөн захирагчаар ажиллаж байсан, шаггүй эдийн засагч Р.Амаржаргал 2012
оноос хойш өнөөдрийг хүртэл гоморхсоор л яваа. Түүний гомдлыг тайлах гэж
намынхан нь ихэд хичээсэн боловч тусыг эс олж, УИХ дахь олонхийн суудлаа алдах
шахаж билээ.
Нам нь ялалт байгуулсан ч Р.Амаржаргалд
ямар ч албан тушаал ноогдоогүй учраас өнөөдрийг хүртэл гомдсоор байгаа гэж ярих
нь юм билээ. Яасан ч гүнзгий гоморхол вэ дээ. Одоо Р.Амаржаргал УИХ-д шал дэмий
шахуу \”суудал бөглөж” сууна. Үг хэлэхээрээ намаа шүүмжилж, УИХ тарах ёстой
гэхээс шалихгүй. Түүний хувьд хурдхан шиг л дөрвөн жил дуусаасай гэж суудаг байх
л гэж бодогдоод байдаг юм.
Тэгвэл түүнтэй адил нэг хүн гарч ирэх нь
бололтой. Хэн бэ гэвэл УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва. Уг нь
түүнгүйгээр намын ажил явдаггүй байлаа. Тэгсэн одоо түүнийг таг мартаж орхиод л
намынх нь дотоод ажил явагддаг болж. Ямар сайндаа л намын даргаа Шадар сайд
болохоор тохироо хийгээд явж байгааг нь мэдэхгүй гадуурхагдахав дээ.
Тэгсэн мань Д.Тэрбишдагва \”Амаржаргалдаж”
намынхнаасаа хариу авахаар шийдсэн бололтой юм. Ингэхийн тулд эхний ээлжинд
бэлэг тэмдэг болсон намын дэд дарга гэх албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон
байна. Хүсэлтээс албан ёсоор гаргажээ. Харин одоогоор намын дарга нь хоёрдогч
нутаг руугаа түр буцсан байгаа учраас дэд даргыг чөлөөлөх эсэх асуудал түр
хойшлогдоод байгаа аж. Амаржаргалдах гэдгийг ч одоо гоморхох гэж ойлгодог болж
дээ, чааваас.
Шар
хүү