Африкиийн Свазилендын хаант улсын хаан III Мсвати улсынхаа нэрийг “Исватини -ийн хаант улс” болгонөөрчилж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлажээ. Энэ талаар Зимбабвегийн Zimeye портал сайтад мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, “Исватини” гэдэг нь свази хэлээр “Свазичуудын газар нутаг” гэсэн утгатай бөгөөд III Мсвати хаан Их Британийн колончиллоос гарч, тусгаар тогтносны 50 жилийн ой болон өөрийнхөө 50 насны төрсөн өдрийг тохиолдуулан улсынхаа нэрийг ийнхүү өөрчилсөн байна.
Өчигдөр тэрээр улсынхаа нийслэл Мбабане хотоос зүүн зүгт 40 км зайтай орших, улсынхаа хоёр дахь том хот Манзинийн цэнгэлдэх хүрээлэнд цугларсан ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Их Британид колоничлогдохоос өмнөх үеийн нэрээ бид өнөөдөр албан ёсоор сэргээж байна. Энэ мөчөөс эхлэн манай улс “ИСватинийн хаант улс” гэж нэрлэгдэх болно” гэжээ.