Саяхан өндөр хамгаалалттай хувийн гэмээр
архиваас нь онц ноцтой бичлэгүүд алдагдаж олон нийтэд хүрсэнтэй холбогдуулан
экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүлээс уучлал гуйж явсан \”Херо Энтертаймент”
студийн захирал Б.Баатар яагаад энэ хэргийн талаар цагдаад хандахгүй байна.
\”Монгол
тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хийгч \”Херо Энтертаймент” студи уг нэвтрүүлэгт
оролцсон экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ярианаас ноцтой хэмээн үзэж зарим хэсгийг
нь хассан бөгөөд тэрхүү ноцтой бичлэгүүдийг хадгалж байсан юм. Тэгвэл тэрхүү
ноцтой бичлэгүүдийг улстөрийн шалтгаанаар хулгайлсан, С.Зориг агсны баримтат
киноны материалыг хулгайлах зорилготой хүмүүсийн хийсэн зүйл гэж \”Херо”-гийн Б.Баатар
мэдэгдсэн бөгөөд нөгөө талаас энэ ажлыг зориуд зохион байгуулсан сонгуулийн
өмнөх шоу хэмээн үзэгсэд байгаа юм.
Ямартай ч, энэхүү ноцтой хэргийг шалгуулахаар
Б.Баатар өдий хүртэл цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа аж. Цагдаагийн
ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр мэдээлэл
хийхдээ \”Херо Энтертаймент” студийн захирал Б.Баатарын бичлэгт гэмт хэргийн
шинжтэй мэдээлэл байна хэмээн ЦЕГ үзэж буйг дуулгав.
Мөн \”Херо
Энтертаймент-ийн захирал Б.Баатар архивынх нь бичлэг
алдагдсныг шалгуулах хүсэлтээ одоог хүртэл өгөөгүй байна. Хүсэлт өгсөн,
өгөөгүй цахим сүлжээгээр гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цацагдсан учраас шалгалтын ажиллагаа явуулна\”
гэсэн юм.