Ардчиллын алтан хараацай
С.Зориг агсныг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэрт нь онцхэрцгийгээр хөнөөсөн байдаг. Уг хэрэг гарснаас хойш олон жил өнгөрсөн ч өнөөг
хүртэл аймшигт хэрэг үйлдсэн этгээдийг олж чадаагүй. Харин сарын өмнө С.Зориг
агсны эхнэр Б.Булганыг баривчилсан. Түүнийг уг хэрэгт
холбогдуулан баривчилсан хэмээж байсан ч сүүлд нь хар тамхины хэргээр
саатуулсанхэмээн олны анхаарлыг өөр зүгт хандуулах оролдсон.С.Зориг агсны хэргийн цаана олон нууцлаг
зүйлс байдаг. Тухайлбал, уг хэрэгт холбогдсон, хэргийг шалгаж байсан, учир мэдэх хүмүүс бүгд учир битүүлгээр нас барж, үлдсэн цөөн хэд нь
гаднын орнууд руу дүрвэсэн байдаг нь нэлээд анхаарал татдаг.
17 жил илрээгүй энэ хэргийг түүнийг нас барсан 10 дугаар сарын 2-ны өдөр
дурсч, цэцэг өргөсөн болдог. Энэ
жилийн 10 дугаар сарын 2-нд төрийн гурван өндөрлөг төрийн өндөр
хамгаалалтад цэцэг өргөсөн болоод сэтгүүлчдээс зугтаан ордны зүг явсан. Учир нь тэд нэг үйлсийн
төлөө хамтдаазүтгэж байсан андынхаа хэргийг төрийн өндөрлөгт хүрсэн хойноо ч илрүүлж чадахгүй хүсэлгүй байгаа, тийм
сэтгэл дутаж буйг нь сэтгүүлчид оноод асуухыг таамаглаж байсан тул ийнхүү зугтсан юм. Тэгэхээр
цэцэг өргөх ёслол зүгээр нэг шоу, цэцэг өргөсөн нэр төдий үйлдэл байсан гэхэд
болно. Сонгуулийн өмнө С.Зориг
агсны хэргийг илрүүлнэ хэмээн мэдэгдэж оноо цуглуулах хүмүүс олширдог бөгөөд
энэ үйлдэлтэй холбоотойгоор ам алдсан баримтууд цөөнгүй байдаг.
Тэдгээрийн нэг
нь Ардчиллын анхдагчдын нэг Д.Сосорбарамын \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан баримт бөгөөд \”С.Зориг агсны дараа С.Оюун их хурлын гишүүн
болсон. С.Оюуны сонгуулийн сурталчилгаанд би явсан юм. Явахын өмнө хачин жигтэй
юм болсон. Тэр нь юу гэвэл. Америкаас \”мальш”
Энхтүвшин шөнө унтаж байхад над руу гурван удаа
залгасан. Тэр бол миний хардлагыг одоо ч тавиулдаггүй. \”За Со минь би С.Зоригийнхоо оронд Дорнодоос их хуралд нэр
дэвшинэ. Одоо Америкаас очно. Чи найздаа туслана биздээ. Би чамд нууцгүй
үнэнийг хэлье. Ардчилсан холбооны 13-аас 10 нь үлдэнэ. Нэг нь үхсэн, хоёр нь
шоронд явна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр алсан. Ойлгож байна уу чи” гэж хэлсэн.
Тэгэхээр нь би битгий солироод байгаарай чи гээд би утсаа тавьсан. Дахиад л утасдсан” хэмээн ярьсан явдал юм.
Нинж