Сэлэнгэ аймгийн Сант сумын Эвэн багийн \”Улаан чих” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 13 настай хүү энэ сарын 10-ны өдрийн 17:00 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ.
Энэ тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 12-ны өдрийн 09:00 цагт өгчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж сураггүй болсон хүүхдийг 12-ны өдрийн 12:10 цагт эсэн мэнд олсон байна.