бүрийг алагчлахгүй гэсэн бас юун бүртгэл, юун хүсэлт вэ-
Манай хүүхдийнхээ мөнгөнд гараа дүрэхгүй л
бол санаа амрахгүй байгаа бололтой юм. Олон иргэдийн бухимдалыг барж байж
саяхан хүүхдүүдээ алагчлахгүй мөнгийг нь
олгохоор боллоо гээд байсан биш билүү. Түүгээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч
яасан бахталтайгаар шоудлаа. Тэгсэн одоо бас юун бүртгэл, юун хүсэлт вэ?Мөн энэ бүртгэл нь ямар давчуу хугацаанд явагдах гээд байна вэ?
Энэ
сарын 15-ны дотор харьяа хороондоо хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг
авч очиж бүртгүүлэх ёстой гэсэн байх юм. 15 чинь маргааш биз дээ. Ийм
мэдээллийг яасан давчуухан хугацаанд ямар бүрхэг өгч байна вэ.
Ер
нь хүүхэд бүрт алагчлалгүй мөнгийг нь өгөх сонирхол байна уу та бүхэнд. Монгол Улсын
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав хэлэлцээд тохирчихсон бол заавал
дахин бүртгэл тооцоо хийж чирэгдэл болох шаардлага юу байна аа С.Эрдэнэ сайд
аа. Хэвлэлд гарсан мэдээллийг харахад таны тушаалаар л ийм \”зааварсан”
сунжирсан зүйл явагдаж байгаа гэх юм.
Өмнөх
бүртгэл, тооцоо нь хаачсан бэ. Өмнө нь хүүхэд бүрийг бүртгэх гэж хорооныхоо байранд
багтахгүй олон өдөр сунжирсан, эмх замбараагүй үйл явдал болсон л санагдах юм. Гэтэл
дахиад л ийм явдлаа зохион байгуулах нэрээр эцэг эхчүүдийг залхаах гээд байх
шиг байна.
Учир нь заасан хугацаанд багтаж, хүсэлтээ
өгч амжаагүй тохиолдолд \”энэ сарын буюу нэгдүгээр сарын мөнгө олгохгүй” гэдгийг
хэлжээ. Дахин бүртгүүлж болно. Гэхдээ энэ бүртгэл чинь өнөөдөр зарлаад маргааш
нь дуусчих тийм амар зүйл биш л байлтай.
Эсвэл \”хүүхэд
бүрийг алагчлахгүй” гэж хэвлэлээр шоудаад үнэн төрхөндөө алагчлал хийж байгаа
нь энэ үү. Хэн зөв хариулт өгөх вэ. Ноён Ерөнхийлөгч үү? эсвэл С.Эрдэнэ сайд
уу?
Өнөөдөр судалгаанд хамрагдаагүй 279 мянган
хүүхэд байна. Энэ тоог улсын хэмжээнд гэж ойлгож байгаа. Тэгвэл эдгээр хүүхдүүд
ямартай ч хүүхдийн мөнгө авахгүй гэдгийг эх сурвалж мэдэгдэж. Харин тэдэн дээр
эцэг эх нь 15-ны дотор хүүхдээ бүртгүүлж чадаагүй, эсвэл төвөгшөөсөн, эсвэл огт
мэдээлэл авч чадаагүйгээс хоцорсон бүлэг нэмэгдэх нь.
Ингэснээр Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаархаж байсан \”алагчлал” бүрэн
утгаараа биелэлээ олох нь байна шүү дээ. Худлаа шоудалгүй, чадахгүй гэдгээ
үнэнээр нь хэлчихэж байл даа.
Амар