Зам,тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, \”Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн
өнгөрөгч 2015 оны 10 дугаар сарын 30 гэрээс нь баривчилсан билээ.
Түүнийг
бусадтай нийлэн үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө
угаасан гэх хэрэгт сэжиглэн саатуулж өдийг хүртэл хорьж байсан бөгөөд хоёр сар
гаруй хоригдож буй тэрбээр саяхнаас өлсгөлөн зарлаж биеийн байдал нь муудсаны
учир цагдан хорих 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтүүлжээ.
Багадаа 50
тэрбум төгрөг төсвөөс шамшигдуулсан гэх төмөр замын хэрэгт Б.Батзаяагаас гадна Өмнөд
Солонгосын \”Самсунг СТ” компанийн захирлыг мөн саатуулан шалгаж байгаа бөгөөд энэ хэргийг шалгаж эхэлсэн
сургаар \”Монголын
Төмөр Зам\” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ, \”Либерти
Партнерс” компанийнзахирал Ч.Ганбат нар хилийн чанад руу зугтаасан байдаг. Тэднийг Интерполд
мэдэгдэж, эрж хайж эхэлсний дарааАНУ-ын зүгээс манай талтай \”Либерти
Партнерс” компанийнзахирал Ч.Ганбатыг баривчлахад хамтарч
ажиллахад бэлэн байгаа мэдэгдсэн. Гэсэн ч энэ мэдээлэл түүний чихэнд хүрсэн үү Ч.Ганбат
АНУ-аас Англи уруу зугтаасан юм. Түүнчлэн Ч.Ганбат болон П.Бат-Эрдэнэ нарыг манай
талаас хэн нэгэн этгээд Интерполоор эрж хайлгах ажиллагааг зогсоож, хайж байгаа
хүмүүсийн жагсаалтаас хассан тухай мэдээлэл тархсан юм.
Юутай ч, Б.Батзаяа,
П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарын ард төсвөөс шамшигдуулсан тэрбумуудын ихэнх хувийг
хүртсэн нууц ноёнтнууд бий гэдэг. Тиймдээ ч, цагдаа нар дээрх хэргийг Авлигатай
тэмцэх газар руу шилжүүлж, энэ дагуу Зам, тээврийн яамны сайд асан, УИХ-ын
гишүүн Х.Баттулга, Зам, тээврийн яамны сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх
нарыг шалгаж эхэлсэн. Учир нь, биеийн тамирын багш, бие хамгаалагч залуу Б.БатзаяаЗам,тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, \”Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн
дарга болон суга дэвшихэд түүний ард Х.Баттулга гишүүн байсан.
Харамсалтай нь,
өнгөрсөн хугацаанд төсвөөс хамгийн их хөрөнгө шамшигдуулсан гэх энэ хэргийг улстөржүүлж
унтраахаар оролдож байна. Ямартай ч, энэ хэрэг хурган дарга, өөрийн хүнээ өмнөө
барьж ял шийтгэлгүй өнгөрдөг томчуудын бас нэгэн бизнес болон өнгөрч байх шиг
байна. Учир нь, эцсээ хүртэл эзнээ хамгаалж, өлсгөлөн зарлаж байгаад өршөөгддөг
моод Монголд аль хэдийнэ дэлгэрсэн бөгөөд үүнийг Б:Батзаяа давтаж байх шиг
байна.
Үүнээс өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэргээр түүний хүргэн
Г.Дэнзэн багагүй хугацаанд хоригдсоны эцэст өлсгөлөн зарлаж биеийн байдал муудсан
шалтгаанаар өршөөгдөн суллагдсан юм. Хамгийн гол нь, төсвөөс чадах чинээгээрээ
хулгай хийсэн хурган дарга, түүний босс хоёр өөр, өөрсдийн мултрах тактикт
байгаа юм. Босс нь дээгүүрээ хөөцөлдөж хэргээ хэрэгсэхгүй болгохын зэрэгцээ өөрийн
хүнээ аль болох эрт суллуулах, харин түүний хүн эцсээ хүртэл эзнээ өмгөөлж,
хэдэн сар хоригдох болдог. Мэдээж ингэж хоригдсон тэдний шагнал хэдэн зуун сая,
тэрбумаар тоологддог бөгөөд хамгийн сүүлчийн арга нь өлсгөлөн зарлаж байгаад
өршөөгдөнө гэдэг найдлага юм.
Нинж