Ардчилсан тогтолцоонд
шилжиж, анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны түүхт 24 жилийн ой өнөөдөр
тохиож байна.
Ардчилсан хувьсгалын дараа
Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт
ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын
хуралдаанаар хэлэлцэж 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн
хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил
бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан.
Өчигдөр энэхүү
тэмдэглэлт өдрийн 24 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын ажлын
албанаас УИХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээнийг 17 суманд зохион байгуулж
шалгарсан 3 оролцогчийг Улаанбаатар хотод болох Улсын аварга шалгаруулах
тэмцээнд оролцуулах, Теннисний тэмцээн, Үндсэн хуулийн өдөрт зориулсан аймаг,
улсын цолтой, залуу бөхчүүд оролцсон 64 бөхийн барилдаан, Шинэ үндсэн хууль
батлалцсан АИХ-ын депутат нарт хүндэтгэл үзүүлэх, Үндсэн хуулийг судалж
сурталчилахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа багш, эрдэмтэн судлаачид, иргэд,
ахмад настнуудтай уулзалт, ярилцлага хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар
төлөвлөсөн байна.
Үүний нэг болох \”Үндсэн хууль ба эрх чөлөө” сэдвээр аймгийн
ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон байгууллагын дарга нар
ЕБ-ын 7-н сургуулийн ахлах ангийн сурагчдад 13-ны өглөө эхний цагийн хичээлийг
орсон талаар аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.