Өнгөрсөн мягмар гарагт Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан сумдынхаа Засаг дарга нартай 2016 оны Үр дүнгийн гэрээгээ байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан: \”2015 онд байгуулсан Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн болон Үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, олсон ололт, алдаа, дутагдлаа цэгнэн үзэж 2016 оны \”Үр дүнгийн гэрээ байгуулахад онцгой анхаарсан” гэдгийг онцлов.
Үр дүнгийн гэрээ байгуулах нь төрийн үйл хэрэг төгөлдөр, бат оршихын илэрхийлэл, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, сахилга, хариуцлагыг дээшлүүлэн баталгаажуулж, ажил үйлсээ дүгнэн цэгнэх үндэс суурь болдог. Энэ онд аймаг, сум хэлтэс, агентлагууд иргэдэд ямар ажил үйлчилгээ үзүүлж, ямар цаг хугацаанд хэрхэн бүтээн байгуулалт өрнүүлэх, хэдий хэрийн хөрөнгө шаардагдаж ажил үйлчилгээний алиныг нь улсын болон орон нутгаас санхүүжүүлэх зэрэг олон асуудалд харилцан үүрэг хүлээсэн гэрээний төсөл юм.
Эх сурвалж: Khovd.gov.mn