Ирвэс хамгаалагч
Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Хэргийн талаар Улсын
Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог \”2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөрТ.Лхагвасүмбэрэлийг
алга боллоо гэсэн мэдээлэл ар гэрийнхнээс нь ирсэн. Ингээд эрлийн ажиллагаа
эхэлж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түүний автомашиныг Хөвсгөл нуурын
эргээс олсон. Хэргийн газар үзлэг хийхэд 5-6 удаагийн камерын бичлэг үлдсэн
байсан. Түүнийг шалгаж байна. Автомашинд
үзлэг хийхэд хоёр гар утас, 0.5 литрийн сархад байсан. Талийгаачийн цогцос
Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон бөгөөд живэлтийн улмаас нас барсан,
хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн шинжилгээний хариу гарлаа. Энэ хэргийг
хэрэгсэхгүй болгоогүй. Үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн Тост, Тосон бумбын
нуруунд лицензтэй 16 аж ахуйн нэгжийг мөрдөн байцаалтаар шалгаж байна” гэсэн
мэдэгдэл хийлээ.