\”CA-NEWS.org” хэмээх хойд
хөршийн \”Төв Азийн мэдээ, мэдээллийн үйлчилгээ” тодотголтой цахим сайт НҮБ-ын
тайлангаас эш татан нэгэн мэдээллийг нийтэд хүргэжээ. Тодруулбал, 1994 оноос
хойшхи өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн их
өртсөн 10 орны тоонд Монгол Улс багтсаныг дуулгалаа. Энэ мэдээллээс харахад, Монгол
Улстай хамт эхний 10-т Нигер, Молдов, Хятад, Камбож, Сомали, Эритрей, Зимбабве,
Кени, Лесото улсууд орсон байна. НҮБ-ын судлаачид байгалийн гамшиг хамгийн их
болдгоор нь бус байгалийн гамшигт нийт хүн амынх нь хэдэн хувь өртсөнөөр нь 1994
оноос хойшхи 21 жилийн хугацаанд байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн 10 орноо
тодруулжээ. Ингэхэд дэлхийн орнуудыг бодвол харьцангуй бага байгалийн гамшиг
болдог Монгол Улс ган, зуд мэтийн байгалийн гамшигт эд материал болон эрүүл
мэнд зэрэг байдлаар өртсөн хүмүүсийнхээ хувь хэмжээгээр эхний 10-т багтжээ. Энэ
хувь хэмжээ нь Монголын нийт хүн амын багагүй хувийг эзэлж байгаа бөгөөд дэлхийд
хамгийн их байгалийн гамшиг болдог АНУ нийт хүн амтай харьцуулахад өртсөн
хүмүүсийн хувь хэмжээ бага учир эхний 10-т багтаагүй байна. Тэгвэл байгалийн
гамшгаар хамгийн их хүнээ алдсан орнуудаар Венесуэл, Хятад, ОХУ, Энэтхэг, Мьянмар
нэрлэгджээ. Түүнчлэн НҮБ-ын судлаачид өнгөрсөн 21 жилийн хугацаанд болсон байгалийн гамшгуудын 90 хувь нь дэлхийн дулаарлаас үүдсэн хэмээн дүгнэсэн байна.
Төгс