УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Т.Лхагвасүмбэрэл
агсны талаар ярьж, нулимс дуслуулж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр Улсын мөрдөн
байцаах газраас талийгаачийг усанд живьж, хөнгөн хэлбэрийн согтолттой нас
барсан хэмээн танилцуулсан юм. Тэгвэл энэ мэдэгдлийн дагуу УИХ-ын гишүүн
Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа \”живж үхэх, живүүлж алах хоёуланд нь задлан
шинжилгээ адил гарна. Хоёрдугаар хувилбар магадлалтайг бас хэлсэн бол цагдаа
нөлөөнд автаагүйгээ нотлох байлаа” гэж сэтгэгдлээ бичжээ.
Улсын Мөрдөн байцаах газраас хэргийн
мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдсэн. Мөн талийгаачтай
холбоотой хэд хэдэн бичлэгийг нарийвчлан шалгаж байгаа тухай мэдээлсэн билээ.
Шар хүү