УИХ-ын гишүүн, Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Швейцарь улсын \”нууцладмал” банканд
\”нэг сая ам.доллар хадгалуулаад, мартсан” тухай мэдээлэл нэг хэсэг шуугиан
тарьж байлаа. Тодруулбал, С.Баярцогт 2008-2012 оны хооронд Монгол Улсын Сангийн
сайдаар ажиллаж байхдаа Швейцарь улсад данс нээлгэж, нэг сая ам.доллар
хадгалуулсан байсныг гадны эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлж, олон нийтэд
мэдээлсэн юм. Тэгвэл С.Баярцогт \”мартсан” гэх тайлбар өгч, улмаар УИХ-ын дэд
даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсноор асуудлыг намжааж, галыг унтрааж
байв.
Тэгвэл Монгол Улсын
иргэн Т.Бат-Эрдэнэ ахин дэлгэж, АТГ-т шалгуулах хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн
байнгын хороонд өгчээ. Энэ хүсэлтийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны
дарга О.Баасанхүү Улсын Ерөнхий прокурор, АТГ-т дахин шалгуулахаар хандсан
байна.
Сонгууль дөхчихлөө. Энэ
үед нийгмийг хамарсан асуудлаар \”синсаци дэлгэж”, өөрт ашигтайгаар эргүүлэх
сонирхолтой хүмүүс их гарч ирнэ. Т.Бат-Эрдэнийг тэдний нэг болов уу гэж дүгнэх
хүмүүс байна. С.Баярцогтын асуудал тухайн үедээ дарагдаад л өнгөрсөн. Одоо
дахин шалгуулахад болохгүй зүйл байхгүй л дээ. Гэвч амжилт олох болов уу, яадаг
бол.
Шар хүү