Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Энэхүү шийдвэрийн хэрэгжилт нь ирэх наймдугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр эхлэх юм байна. Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар Япон Улс руу нэг удаа зорчиход 15 хоног хүртэл хугацаатай байх ба үндэсний энгийн паспорт эзэмшигчдэд хамаарах аж.
Япон Улс руу ийнхүү чөлөөтэй зорчих болсноор Монгол жуулчдын тоо нэмэгдэх, худалдааны урсгал сайжрах цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн албаныхан хэлж байна.