АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч,
тэрбумтан Дональд Трамп нэгэнтээ улстөрийн ертөнцийг гоё ганган хөшигөөр
халхлагдсан өмхий өтгөн хэмээсэн байдаг. Түүний хэлснээр улстөр бол наанаас нь
/ард түмэн/ харахад нэг л сайхан нээж үзмээр, хүрч үзмээр хөшиг, нээгээд ороход
нил өмхий чацга шиг зүйл бөгөөд хөшигний ард юу болж байгааг зарим хүмүүс мэдээд
хэрэггүй. Мэдэх нь тэдний тархи, юун бодлыг хордуулж, хямраахаас цаашгүй хэмээн
хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, болж өгвөл улстөрөөс хол байж тархиа тайван
байлгах хэрэгтэй аж.
Нөгөө талаас эртний суут сэтгэгчийн хэлсэнчлэн \”Агуу
ухаантнууд төр барьж байхад ард түмэнгүй мэт чимээ аниргүй, Адгийн тэнэгүүд төр
барьж байхад ард түмэн бүгд улстөрч болдог” гэдэгчлэн улстөрийг сонирхогчдын
тоо улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь ард түмэнд хөшигний цаадах өмхий үнэртдэг
болсны тод илрэл бөгөөд хөшигний цаадах өмхий давж үнэртэтлээ тартагтаа тулсныг
харуулж байна. Тэгвэл өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хаалттай хөшигний
цаана өмхий тарьсан ардчилагчдын өмхийнүүд эхнээсээ танигдаж эхэллээ. Өнгөндөө
энгийн ажил мэт харагдавч өөр өнцгөөс харвал бүгд өөрсдийнхөө төлөө хийсэн ажил
болохыг танихын зэрэгцээ эцсийн зорилго нь дахин сонгогдох болохыг ухаарна.
Бүх
юманд учир холбоос гэж зүйл байдгийн адилаар олон жишээ дурдаж болох боловч
саяхны ганцхан жишээг дурдахад НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын дарга
З.Энхболдод нийслэлд олгох мандатын тоог нэмэгдүүлэх хүсэлт илгээсэн зүйл юм.
Хүн амын тал хувь оршдог нийслэл хотод нийт мандатын талыг ойлгох нь зүйтэй
хэмээн хэзээ ч дээдэлж байгаагүй сонгуулийн хуульд заасан сонгуулийн тойргийг нийслэл, аймаг,
дүүрэн, сумын хүн амын тоог харгалзан тогтоохоор заасан. Сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс,
нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин
шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй гэсэн зүйл заалтаар нэмэлт хачир хийж, нийслэл хотын
иргэдийг ялгаварлаж байна хэмээв.
Нэг намын хоёр нөхрийн нэг нэгэндээ тавьж буй
энэхүү жүжиг нь АН хотод гарна гэдэгтээ \”аймаар\” их итгэлтэй байгаагийн шинж бөгөөд тиймдээ ч нийслэл хотод олон
мандат авах шалтаг шалтгаанаа олжээ. Сүүлийн үед явагдсан ил, далд янз бүрийн судалгаагаархөдөө орон нутагт АН-ын нэр хүнд навс унаж, МАН, МАХН-ын нэр хүнд сайн байгаа нь тогтоогджээ. Эсрэгээрээ нийслэл
хотод АН-ын нэр хүнд МАН-аас илүү байгаа бөгөөд энэ нэр хүнд сонгууль дуустал тогтвортойбайна гэх дүгнэлтийг хийжээ. Ялалт байгуулан
гарч ирсэн цагаасаа л дахин сонгогдох боломжоо баталгаажуулах ажил хийж ирсэн
АН 2012 оноос хойш төрийн албыг намынхаа гишүүд, дэмжигчдээр дүүргэх ажилд тун
их анхаарж ажилласан. Тиймдээ ч өнөөдөр захын нэг цэцэрлэгийн багш хүртэл АН-ын
дэмжигч байна. Нэг багшийн ард нэг өрх айл байгаа бөгөөд тэд бүгд АН-ыг дэмжинэ
гэж тооцоолж буйгаас нийслэл хотод АН-ын нэр хүнд өндөр байна, тогтвортой байна
хэмээх дүгнэлтийг хийжээ. Монгол Улс 3 сая хүн амтай, үүний 44 хувь буюу 1 сая
300 мянга нь нийслэл хотод байдаг. Үлдсэн 1 сая 700 мянган иргэн нь 21 аймагт
хуваагддаг учир нийслэл хот яах аргагүй тэмцлийн гол төв болж байна. Тиймдээ ч
сонгуулийн гол өрсөлдөөнийг нийслэл хотод хийхээр АН-ын төлөвлөжээ. Түүнчлэн 3
сая иргэнээс 30-аад оронд ажиллаж, амьдарч буй харьд суугаа 300 мянган иргэнээ
АН-ынхан тооцоолж, саналыг нь салгах нарийн арга сийлсэн гэнэ. Магадгүй тэр нь
АНУ-д ч алдаатай ажилладаг санал тоологч хар машин байж болох юм.
Санахгүй
байгаа бол 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Барак Обама гэж
дугуйлсан саналын хуудсыг хар машин Митт Ромни гэж уншсаныг сонгогч мэдээлж бүр
бичлэг хийн баталгаажуулж, тэр нь \”youtube”-д тавигдаж байсан дуулиант явдлыг дахин сануулья. Нөгөө
талаас их хурлын 76 суудлын 28-ыг нь намын жагсаалтаар сонгохоор болж үлдсэн
48-ыг нь тойргуудад хувааж, ард түмний 100 хувийн үзэмжээр сонгохоор болсон.
Харин энэхүү 48 суудлын 44 хувь буюу 21
суудлыг нийслэл хотод хуваарьлаж өмнө нь өгч байсан мандатын тоог
нэмэгдүүлэхийг хүсэв. Ингэснээр 21 суудлаа дагаад намын жагсаалтаар гарах
нөхдүүдийн тоо өсөх тул АН баараггүй 39 буюу түүнээс дээш суудал авна хэмээн
тооцоолж байгаа бололтой. АН-ын \”аймаар\” санаатай төлөвлөгөө гэж энэ дээ.
Төгс