УИХ-ын
чуулганы хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай
асуудлыг хэлэлцэж гишүүдийн 57 хувийн саналаар дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт
шилжүүллээ.
Уг нь бүтэн жилийн хугацаанд УИХ-д
тасралтгүй өргөн баригдсан ч унасаар байсан хуулийн төсөл юм. Эндээс манай төр
дээрх хуулийн төслийг батлахаас аргагүй байдал хүрсэн гэх нэг дүгнэлт хийж
болохоор. Яагаад гэвэл, өчигдрийн чуулганаар УИХ-ын дарга болоод хэд хэдэн
гишүүд \”хуулийн төслийг батлахгүй бол Арбитрын шүүхэд асуудал нь шилжинэ” гэсэн
мэдэгдлийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл дарамттайгаар хуулийн төслийг батлуулахаар
эцсийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлэв үү гэж харагдаж байна.
Монголд төр байна уу? Эсвэл гадны компанийн
гар хөл нь Монголын төр үү? Яагаад ч юм ийм асуултыг ард иргэдийн төлөөлөл гэх
ордонд сууж буй эрхмүүдээс асуучихмаар санагдлаа. Энд Гацууртын ордыг ашиглах, эс ашиглах
тухай яриагүй. Харин Монголын төрийн түшээд \”бид хуулийн төслийг батлахгүй бол
Арбитрын шүүхэд шилжих гээд байна” гээд шийрэгнэж байгаа тухай л хөндөж байна.
Гацуурт, Ноён ууланд Хүннүгийн булш бий юу,
байгаа бол ашиглахаа больё, байхгүй бол ашиглая. Ийм шийдвэр гаргачиж чадахгүй
төр, бүтэн жил зууралдаж эцэстээ дарамтуулснаар төгсч байна гэдэг л
харамсалтай. Сентра Голд гэх компанийн ажлыг уяж,
хөрөнгийг нь гацаасан буруу улс төрчид, төрийн түшээдэд л бий. Гэтэл бантан,
жанхуй зуурч холилдож, хутгалдаж явсаар шүүхэд шилжих дээрээ тулсан байх юм.
Монгол Улсын газар нутаг Монгол Улсын иргэн
бүрийн өмч. Иргэд Гацууртын ордыг ашиглахыг зөвшөөрөхгүй байна. Уучлаарай гээд
л эртхэн шиг Сентира Голд компани хэлчих ёстой байж. Эсвэл гацууртыг ашиглахыг
эсэргүүцээд байгаа хүмүүсийн хэлсэн зүйл тэнд байхгүй гэдгийг баг, ажлын хэсэг
гаргаад баталгаажуулах шаардлага байж л дээ. Тэгсэн бол цаг хугацаа алдаж,
тамтагдаа тулахгүй л байлаа.
Шар хүү