Хүүхдийн мөнгийг тойрсон асуудал олон
нийтийг үнэхээр залхааж байна. Энэ сарын 15 буюу өнөөдрийн дотор хүүхдийнхээ
төрсний гэрчилгээний хуулбартай харьяалагдах хороондоо очиж, бүртгүүлэн хүсэлт
гаргаснаар хүүхдийн мөнгө авах боломжтой. Үгүй бол нэгдүгээр сарын хүүхдийн
мөнгөнөөс хасагдана гэсэн мэдээлэл Баянгол дүүргийн халамжийн хэлтэс гэсэн эх
сурвалжтайгаар хэвлэлээр цацагдсан.
Үүнээс болоод өнөөдөр иргэд ажлаа алдаж,
харьяа хороондоо хүндрэл учрууллаа. Гэвч заавал хүсэлт гаргах шаардлагагүй
гэдгийг хороонд очсон иргэд мэдэж, уур бухимдалтайгаар буцацгааж байна.
Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар салбарын
сайд С.Эрдэнэ \”Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл албан ёсных биш. Өмнө нь хүүхдийн
мөнгө авч байсан иргэд дахин ямар нэг судалгаанд хамрагдаж, бүртгүүлэх
шаардлагагүй. Өмнө нь авч байсан дансаараа л автоматаар ороод явна” гэсэн
мэдэгдэл хийв.
Салбарын сайдын мэдэгдэл таатай хэдий ч
хожимдсон үйлдэл гэж санагдав. Олон эцэг эхчүүд өнөөдөртөө багтаж хүсэлт
гаргахаар ажлын цагаасаа хомслов. Ямартай ч эцэг эхчүүд дахин бүртгүүлж, хүсэлт
гаргаж, судалгаанд хамрагдах шаардлагагүй гэдгийг сайд нь уламжиллаа.
Ер нь ирэх наймдугаар сар хүртэл хүүхдийн
мөнгийг асуудалгүй олгох боломжтой гэдгийг ч хэлэв. Тодруулбал, энэ оны төсөвт
хүүхдийн мөнгө олгоход зориулж 144 тэрбум төгрөг тусгажээ. Харин наймдугаар
сараас хойш яах нь тодорхойгүй байна.
Эрхэм түшээд минь цаашид л \”чадахгүй байж
элдэв мөнгө төгрөг тараана” гэж амладагаа болиорой гэж захимаар байна.