Сонгууль дөхөж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оффшор
дансанд байрлуулсан сая долларын асуудал сөхөгдөж эхэллээ. С.Баярцогтын Хятадын харьяан
дахь Монгол Улсын компанийн сая долларын асуудлыг анх гаргаж ирсэн ч мань хүн олон
улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид онгичиж гаднын хэвлэлээр гараад эхлэнгүүт
ярилцлага өгч, Монголд бус гадаад дахь нэр хүндээ илүүд үздэгээ харуулсан.
Гаднын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэрэг хийсэн хүүхэд лугаа буруугаа хүлээж
гэмшсэн ярилцлага өгч байсан тэрбээр дотоодын сэтгүүлчдийг өөдөөс тун ч пээдгэр
хариултыг хэвлэлийн хурлын ширээний ардаас өгч байсан.
Гаднын нууц дансанд сая
доллар байршуулж, тусгаар тогтносон Монгол Улсыг Хятадын бүрэлдэхүүнд байдаг
улсаар Британид бүртгүүлж компани байгуулсан УИХ-ын гишүүн, сайд С.Баярцогт
хийсэн хэрэгтэйгээ харьцуулахад хэтэрхий бага УИХ-ын дэд даргын албан тушаалаас
огцорсон болоод шийтгэлгүй өнгөрсөн. Гаднын сэтгүүлчийн асуултад \”Би ийм данс
нээх ёсгүй байсан юм. Өөрийнхөө нэр хүндэд санаа зовохгүй байна. Албан
тушаалаасаа огцрох ёстой байх. Гэр бүлдээ л санаа зовж байна” зэрэг гэмшсэн
хариулт өгч байсан ч эцсээ хүртэл албан тушаалдаа үлдэхээр зүтгэж байв. Гэр
бүлдээ ихэд санаа зовж, эмзэглэж буй түүний хариултуудыг сонсоод тухайн үедээ сая
ам.доллартай гадаад нууц дансаа гэр бүлийн хүнээсээ хүртэл нууж байсан юм байна
даа гэсэн сэжиг төрж байсныг нуух юун.
Ямартай ч, гадаад нууц дансанд 1 сая
ам.доллар нуусан түүнийг гаднын сэтгүүлчид энэ мөнгөө хэрхэн бүрдүүлснийг хэлэх
гэв үү \”С.Баярцогт Монгол Улсын Гадаад хэргийн сайд хэмээн өөрийгөө танилцуулж
Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг ядуу буурай орнуудад
хөгжлийн тусламж, хөрөнгө оруулалт хийдэг гаднын томоохон хөрөнгө оруулагчдын
гадаад дахь уулзалтуудыг алгасалгүй ирж үргэлжийн мөнх мөнгө гуйгаастай явдаг
байсныг дурссан юм. Ингэхдээ Монгол Улсыг ядуу буурай хэмээн сурталчилж тусламж
нэхдэг байсан бөгөөд гаднынхан ч гар хоосон барагтай л буцааж байгаагүй гэсэн
юм. Хамгийн харамсалтай нь, Британид компани байгуулахдаа бүрэн эрхт Монгол
Улсыг Хятадын нэг бүгд найрамдах улс, муж болгосон нь түүний нууц компанийн
бичиг баримт дээр илхэн байдаг. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Монгол Улсыг тусгаар улс гэдгийг хүлээн
зөвшөөрөхгүй байна уу, С.Баярцогт Монголыг Хятадын нэг муж гэж хараад байна уу.
Төгс